Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зорилгоор хийж хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, арга хэмжээг эцэг эх, асран хамгаалагч, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид мэдээлэх, түгээх ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх болсонтой холбоотойгоор хамтарч ажиллах, үнийн санал авах урилгыг хүргүүлж байна.
Үнийн саналыг ирүүлэхдээ дээрх ажлын хүрээнд хийгдэх арга хэмжээний төлөвлөгөө, холбогдох танилцуулгыг хавсарган 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дотор Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44, Засгийн газрын III байр, Боловсрол, шинжлэх ухааны яамны 1 давхар 110 тоот өрөөнд ирүүлнэ үү.