Л.ЭНХ-АМГАЛАН: БОЛОВСРОЛОО ЭКСПОРТЛОХ АНХНЫ АЛХАМ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
Л.ЭНХ-АМГАЛАН: БОЛОВСРОЛОО ЭКСПОРТЛОХ АНХНЫ АЛХАМ ЭХЭЛЛЭЭ

АШУҮИС 80 дахь хичээлийн жилийнхээ нээлтээр гадаад оюутан, эрдэмтэн багш нараа хүлээн авч, сурлагын амжилт хүслээ. Энэхүү үйл ажиллагаанд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар нарын албаныхан оролцов.

АШУҮИС нь 11 салбар сургуультай бөгөөд гурван сургууль нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Их сургуулийн тогтолцоог хөгжүүлэх зорилгоор 4 их сургуулийн эмнэлэг, 2 сувилалтай, 4 судалгааны институттай болж өргөжжээ.  

Тус сургуульд 9 орны 168 оюутан суралцдаг. Солонгос, Япон, Нидерланд, Малайз зэрэг 7 орны 20 оюутан англи хэлээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрт суралцаж байна. 80 монгол оюутан энэхүү англи хэлний хөтөлбөрт мөн суралцдаг. Эдгээр оюутнуудад монгол багш нараас гадна гадаадын доктор профессорууд хичээл заадаг байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан АШУҮИС-ийн оюутан, багш нарт хандан хэлсэн үгэндээ англи хэлээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ нь боловсролоо экспортлох анхны алхам болж буйг онцлон дурдлаа.