Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид, удирдсан багш нарт нэрэмжит шагналаа гардуулан өгөв. Өнгөрсөн онд олон улсын олимпиадаа Монголын баг 15 медальт байр, 3 тусгай байр эзэлж байсан бол, 2022 онд олон улсын 5 төрлийн олимпиадад 23 сурагч оролцон 17 медаль хүртэж, хоёр тусгай байр эзэлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч алтан медальтныг 10 сая, мөнгөн медальтныг 8 сая, хүрэл медальтныг 5 сая, тусгай байрын эзнийг 3 сая төгрөгөөр тус тус шагнав. Мөн Олимпиадыг зохион байгуулах хорооны үйл ажиллагааг дэмжиж, тус бүр 10 сая төгрөгийн шагнал олголоо.
Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид дэлхийн тэргүүлэх 100-д багтдаг их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хамрагдах боломжтой болж байна.
Олон улсын олимпиадад Монгол Улсаас 23 сурагч, 13 дасгалжуулагч багш оролцсон юм. Тодруулбал:
-Математикийн олимпиадад 6 сурагч оролцон мөнгөн медаль-2, хүрэл медаль-3, тусгай байр-1
-Химийн олимпиадад 4 сурагч оролцон мөнгөн медаль-2, хүрэл медаль-2
-Мэдээлэл зүйн олимпиадад 4 сурагч оролцон хүрэл медаль-2
-Физикийн олимпиадад 5 сурагч оролцон мөнгөн медаль-1, хүрэл медаль-3
-Биологийн олимпиадад 4 сурагч оролцон мөнгөн медаль-2, хүрэл медаль-2 нийт 5 сурагч мөнгөн медаль, 12 сурагч хүрэл медаль авч, 2 сурагч тусгай байр эзэлжээ.