Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах асуудлаар мэдээлэл

A- A A+
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах асуудлаар мэдээлэл

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал” ХНХ-ын сайд, БШУ-ы сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/220, А/475 А/812 дугаар тушаалаар батлагдсан. Аргачлалын дагуу   бүх хүүхдэд боловсролын үйлчилгээг тэдэнд тохирсон хувилбарт сургалтад хамруулах зорилгоор “Боловсролд хамрагдалтыг дэмжих Зөвлөл” орон нутагт ажиллаж  байна. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө” (БСШУССайдын, 2018, А/155) боловсруулах аргачлал, үлгэрчилсэн загвар, хэрэглэх зөвлөмж, “ЕБС-ийн хүүхдийн хөгжлийг дэмжих танхимын үйл ажиллагаанд баримтлах чиглэл” (БШУСайдын, 2020, А/249), танхимд байвал зохих хэрэглэгдэхүүн, туслах хэрэгслийн жагсаалт” (БСШУССайдын, 2019, А/292,)-ыг тус тус батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зөвхөн хамран сургалтад бус суралцахуйн ахиц дэвшилд анхаарсан, тэгш оролцоот суралцахуй  багшлахуйг дэмжсэн шийдвэрүүд болсон. БШУЯ-аас 2020 онд “Бүх шатны сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг бүрдүүлэх журам” (БШУСайдын, 2020, А/184) нь боловсролын бүх түвшний сургалтын байгууллагад хандан гаргасан тэгш оролцоот боловсролын анхны шийдвэр болсон юм.

2021-2022 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 73 хувь нь ердийн сургуульд сурч байна. Дээрх сургуулийн багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид Бага, дунд боловсролын тухай хуулийн 13.4.-д “Ерөнхий боловсролын тусгай сургууль нь ерөнхий боловсролын бусад сургууль, багш, иргэн, гэр бүл, олон нийтэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ.” гэж заасны дагуу дээрх сургалтын байгууллагаас мэргэжил, арга зүйн туслалцаа авах боломжтой..

                                          Хүснэгт: Тусгай сургуулийн мэдээлэл

Байгууллагын нэр

Чиглэл

Хаяг байршил

Ерөнхий боловсролын 25 дугаар дунд сургууль

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах

Сүхбаатар дүүрэг,  8 дугаар хороо, Залуучуудын гудамж утас: 320868

Ерөнхий боловсролын  29 дүгээр  дунд сургууль

Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах

Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо Цагдаагийн гудамж Утас 70137014

Ерөнхий боловсролын 55 дугаар  дунд сургууль

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах

Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо Утас:455447

Ерөнхий боловсролын 63 дугаар  дунд сургууль

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах

Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо Утас:321474

Ерөнхий боловсролын 70 дугаар дунд сургууль

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах

Баянгол дүүрэг, 18 дугаар хороо Жалханзхутагт Дамдинбазарын гудамж Утас:70141406, 360191

Ерөнхий боловсролын 116 дугаар дунд сургууль

Харааны  хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах

Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо Цагдаагийн гудамж Утас 351781

 

Нийслэлийн ерөнхий Боловсролын 63 дугаар сургуулийн сургуулийн салбар бүлгийн мэдээлэл

Байршил Хаяг, байршил Бусад үйлчилгээний талаар
1 ХУД, ерөнхий боловсролын  26 дугаар сургууль ХУД-ийн хороо, Шувуун фабрик Биеийн тамир, Айзамт хөдөлгөөн дасгал, Хөгжмийн багш нар тухайн сургууль дээр очиж хичээлээ зааж байна. Үдийн хоолны зардлыг хүүхдийн тоогоор нь тухайн сургууль руу шилжүүлдэг.
2 ХУД, ерөнхий боловсролын 32 дугаар сургууль ХУД-ийн 11 дүгээр хороо Үдийн хоолны зардлыг хүүхдийн тоогоор нь тухайн сургууль руу шилжүүлдэг.
3 ХУД, ерөнхий боловсролын 130 дугаар сургууль ХУД-ийн 15 дугаар хороо Биеийн тамир, Айзамт хөдөлгөөн дасгал, Хөгжмийн багш нар тухайн сургууль дээр очиж хичээлээ зааж байна. Үдийн хоолны зардлыг хүүхдийн тоогоор нь тухайн сургууль руу шилжүүлдэг.
4 Энэрэл төв ХУД-ийн 4 дүгээр хороо Хөдөлгөөн засалчаар мэргэшсэн багш ажилладаг.