“АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН СУРГАЛТ”-ЫН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

A- A A+
“АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН СУРГАЛТ”-ЫН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Erasmus+MONGWBL төсөл нь их, дээд сургуулиудын дадлагын тогтолцоог сайжруулах, үр дүнтэй дагалдан сургалт, ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой. Төсөлд оролцогч талуудын чадавх бэхжүүлэх “Ажлын байранд суурилсан сургалт”-ын чиглүүлэх сургалтыг өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш зохион байгуулж байна.

Европын сайн туршлагад үндэслэн боловсруулсан “Ажлын байранд суурилсан сургалтын бодлогын баримт бичиг, банк, даатгал, аялал жуулчлалын хөтөлбөр”-ийн ажлын байранд суурилсан сургалтын загварыг их сургуулиудад туршин хэрэгжүүлэх чадварыг уг сургалтаар олгох юм.

Сургалтад их, дээд сургуулийн багш, оюутнууд, ажил олгогч, ажлын байранд суурилсан сургалтын зохицуулагч, чиглүүлэгч, БШУЯ-ны удирдлага, мэргэжилтэн зэрэг нийт 70 орчим төлөөлөл оролцож байна. Сургалтын үр дүнд ажлын байранд суурилсан сургалтын суралцахуйн үр дүн, хэрэгжүүлэх үе шат, давтамж, хяналт үнэлгээ, оюутны үнэлгээ, чанарын баталгаажуулалт, сайжруулалтын талаарх Европын туршлагад суралцана. Энэхүү ажлын байранд суурилсан сургалт нь их, дээд сургуулийг “Сургалт-судалгаа-үйлдвэрлэл”-ийн цогцолбор болгон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.