СОНСГОЛГҮЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

A- A A+
СОНСГОЛГҮЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг энэ сарын 19-25-ны хооронд “Бүх нийтэд хүртээмжтэй нийгмийг цогцлоох нь” уриан дор өнгөрүүлж байна. Энэ өдрийг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны алба хаагч нарт дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.

Мөн үеэр ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн тэргүүний сурагчдад яамны гарын бэлэг болон “Тобун Монгол” ХХК-иас сурагчдад 500 мянган төгрөгийн  батламж гардуулан өглөө.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Сургалтын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай” тушаалаар “Сонсголын бэрхшээлтэй хүүхэд суралцдаг тусгай сургуулийн сургалтын төлөвлөгөө” батлагдсан. Энэхүү төлөвлөгөөнд сургуулийн хөтөлбөрөөр, сургалтыг дэмжих цагт судалж байсан “Монгол дохионы хэл” хичээлийн цагийг нэмэгдүүлж, заавал судлах хичээлд оруулсан. Ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль энэ хичээлийн жилд дээрх төлөвлөгөөний дагуу хичээллэж байгаа юм.