ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛЛОО

“Анги удирдсан багшаар дамжуулж эцэг эхийн боловсролыг дэмжих арга зүйн зөвлөмж”-ийн боломжит санааг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх “ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ” бэлтгэх сургалтыг хоёр өдрийн турш зохион байгууллаа. Сургалт нь “Хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөр”-ийг таниулах, хэрэгжилтэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, сургагч багш нарын багтай хамтран сургалтыг зохион байгуулсан юм.

Сургалтад аймаг, нийслэлийн дүүргийн Боловсролын газрын хүүхдийн эрх, хамгаалал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн ажилтнуудын төлөөлөл бүхий 90 гаруй албан хаагч оролцов. Тэд эцэг эх, асран хамгаалагчийг ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд оролцоход дэмжлэг үзүүлэх, түншлэх, хичээлээс гадуурх үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах нэгдсэн ойлголттой болж, хэрэгжүүлэх арга зүйг эзэмшлээ.