2030 он хүртэл боловсролыг хувирган өөрчлөх шийдлүүдийн талаар хэлэлцэж эхэллээ. Улс орнуудын санаачилга, нэгдмэл байдлыг сайжруулах, хамтран хэрэгжүүлэх стратегийг зөвлөлдөж байна. Чуулганы нарийн бичгийн дарга нарын газраас 50 орчим салбар хуралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байна. НҮБ-ын гишүүн орнууд, агентлагууд, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, сүлжээ, сан, холбоо, хувийн хэвшил саналаа хэлэлцүүлж байна.