НҮҮДЭЛЧДИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИНЭ НҮҮДЭЛ

A- A A+
НҮҮДЭЛЧДИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИНЭ НҮҮДЭЛ

Хувьсаж буй боловсрол дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд Монгол Улс анх удаа тусгай арга хэмжээг зохион байгуулж боловсролын салбарт эхлүүлсэн, төлөвлөсөн “Шинэ нүүдэл”-ээ танилцууллаа. Дижитал шилжилт ба түншлэлээр дамжуулан суралцахуйг өөрчилж буй үйл явц, цаашдын төлөвлөгөөтэй танилцахаар олон улс орны боловсролын салбарын төлөөлөгч манай улсын арга хэмжээнд оролцов.

Суралцахуй
Бүх нийтийн гэхдээ хүний эрхийг хүндэтгэсэн цахим хэрэглээний цоо шинэ дэд бүтэц бий болгохоор зорьж байна.

Сургууль
Энэ бол сурагч, багш, хөтөлбөрийн уулзах талбар юм. Эцсийн үр дүн эндээс гарах учир хайбрид орчин бүрдүүлэх нь чухал

Багш
Багшийн мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлж, ажлын байран дээрээ сурах, хөгжих боломжийг нэмэгдүүлнэ. Монгол улс анх удаа багшийн гүйцэтгэлийн үнэлгээг амжилттай зохион байгуулаад байна.

Сурагч
Хүүхдүүд бол цахим хэрэглээ хамгийн чухал гэдгийг сайтар ойлгож ухаарсан бүлэг юм. Тэднийг технологийн бичиг үсэгт нэвтрэхэд туслах нь чухал. Монголын сурагчид анх удаа Писа олон улсын үнэлгээнд хамрагдав.

Хөтөлбөр
Гэртээ цахимаар олж авсан мэдлэгээ танхимд бататгах чиглэлд анхаарна. Сургалтын хөтөлбөр агуулга нь ур чадварын ялгааг арилгахад чиглэх ёстой. 21 дүгээр зууны шаардаж байгаа учир чадварыг хөтөлбөрөөр дамжуулан олгох учир зайлшгүй шинэчилнэ.

Түншлэл
Хувийн сургуулиудын нэвтрүүлсэн технологи, сайн туршлагыг дэмжих, хамтран хэрэгжүүлэх. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үндэсний цахим сургалтын платформ бий болгохоор ажиллаж байна.

Санхүүжилт
Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4.5 хувийг боловсролд зарцуулж байна. Өндөр үзүүлэлт биш боловч энэ санхүүжилтийг цар тахлын үед бууруулаагүй юм. Цаашид төсвийг оновчтой зарцуулах нь чухал.

Боловсролын салбарыг хувирган өөрчлөхийн тулд оролцогч бүх талыг хамруулах нь чухал. Сургууль, багш, суралцагч, төр ба хувийн хэвшил, олон нийтийг үүнд татан оролцууулах нь үр дүнд хүрэх үндсэн хүчин зүйл болно. Өмнө нь боловсрол олгохын тулд хатуу дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч байв. Гэтэл дижитал шилжилт нь бидэнд цаг хугацаа, санхүүгийн болон бусад олон боломжийг нээж байна. Өөрөөр хэлбэл тоосго өрж сургууль барихаас илүү цахим сургуулийг байгуулах нь илүү үр дүнтэй, бас ашигтай хувилбар юм.

Гэхдээ

  • Цахим хэрэглээг уламжлалт хэрэглээтэй ижил түвшинд гаргаж ирэх
  • Боловсролын салбарт хайбрид орчинг иж бүрэн бүрдүүлэх
  • Цахим инновацыг нутагшуулах, төрөөс дэмжих
  • Санхүүгийн хязгаарлагдмал нөөцийг зөв удирдах чиглэлд анхаарах шаардлагатай.