“Нүүдэлчдийн шинэ нүүдэл” сэдвийн хүрээнд өрнөсөн Монголын тусгай арга хэмжээнд олон орон ач холбогдол өгч төлөөлөгчөө биечлэн оролцуулсан юм. Эдийн засгийн хувьд харьцангуй бэхжээгүй, хүн ам цөөн ч газар нутаг том учир тархан суурьшсан улсын иргэд боловсролын үйлчилгээг хэрхэн тасралтгүй зохион байгуулж байгаа нь сонирхол татсан тухай арга хэмжээний үеэр хэлж байлаа.
Монгол улсын тусгай арга хэмжээнд үндсэн илтгэлийг
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тавьсан бол хэлэлцүүлэгт
- Монгол Улсын Их хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил
- Индонез улсын боловсрол, соёлын сайд Надим Анвар Макарим
- Финлянд улсын боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Жоанна Сусуори
- Сингапур улсын боловсролын сайдын зөвлөх Сийт Хүнг Вонг
- Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх Д.Бадарч
- Дэлхийн бакны боловсролын асуудал хариуцсан захирал Жэйми Саведра
- Гига санаачилгыг үүсгэн байгуулагч Крис Фабиан
- Юнисекогийн ирээдүйн суралцахуй ба инновац хариуцсан захирал Соби Тавил
- Юнисефийн олон улсын инновац хариуцсан захирал Томас Дэйвин
- Юнисефийн боловсролын ахлах зөвлөх Франк Ван Капилл
- Майкрософт компанийн дэлхий дахины боловсрол хариуцсан дэд ерөнхийлөгч Рик Хэрман
- Ed hub Tech гүйцэтгэх захирал Вэрна Лэлбэхари
- Google for education стратеги хариуцсан захирал Марта Макалистер нар оролцож тус бүрдээ саналаа хэлж, мэдээлэл хуваалцсан юм.
Цахим шилжилт болон түншлэлээр дамжуулан суралцахуйг өөрчлөх нь сэдэвт хэлэлцүүлэгт 20 гаруй орны 120 төлөөлөгч оролцсон юм.