Баянгол дүүргийн 20 дугаар хороо буюу нэгдүгээр хорооллын замын урд хэсэг сүүлийн 20 орчим жил төрийн өмчийн нэг ч цэцэрлэггүй байв. Энэ орчимд цэцэрлэгийн насны 750 хүүхэд байдаг. Өмнө нь хувийн нэг цэцэрлэг үйл ажиллагаа явуулж 50-60 хүүхэд хамрагддаг байсан бол үлдсэн хүүхдүүд Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгүүдэд 4-6 км явж хамрагддаг байжээ.
Энэ хичээлийн жилд Эрин хороололд түрээсийн байранд цэцэрлэг байгуулж 47 дугаар цэцэрлэгийн салбар бүлэг болгосон юм. Тус салбар цэцэрлэг 450 хүүхэд хүлээж авахаас 350 нь өнөөдөр цэцэрлэгт хамрагдаж байна. Нэмэлтээр гурван бүлэг ажиллуулахаар засвар үйлчилгээ хийж байна. Үлдсэн 100 хүүхдийг 10 дугаар сарын эхний 7 хоногт цэцэрлэгт нь хүлээж авна.
47 дугаар цэцэрлэг нь үндсэн байр, салбар бүлэг, байгууллагын цэцэрлэгтээ нийт 750 хүүхэд хамруулж байна. энэ хичээлийн жилд 31 ажлын байр бий болгожээ.