“ӨНДӨР ЧАНСААТАЙ СЭТГҮҮЛД ХЭВЛҮҮЛЭХЭД СУДАЛГААГАА ТӨЛӨВЛӨХ НЬ” СУРГАЛТАД 1000 ГАРУЙ ЭРДЭМТЭН СУДЛААЧ ХАМРАГДАВ

A- A A+
“ӨНДӨР ЧАНСААТАЙ СЭТГҮҮЛД ХЭВЛҮҮЛЭХЭД СУДАЛГААГАА ТӨЛӨВЛӨХ НЬ” СУРГАЛТАД 1000 ГАРУЙ ЭРДЭМТЭН СУДЛААЧ ХАМРАГДАВ

Боловсрол, шинжлэх ухааны яам, дэлхийд нэр хүнд бүхий академик мэдээллийн сан болох Springer Nature-тай хамтын ажиллагааны хүрээнд тус компанийн салбар AJE болон Research Square-тай хамтран “Өндөр чансаатай сэтгүүлд хэвлүүлэхэд судалгаагаа төлөвлөх нь” сэдэвт онлайн сургалтыг зохион байгуулав. Тус сургалтыг нийт 300 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн, 20 гаруй жил эрдэм шинжилгээний салбарт ажилласан туршлагатай, Research Square компанийн Контент хариуцсан захирал, Historical Biology сэтгүүлийн ерөнхий редактор Др. Гарет Дайк багш заалаа.

Сургалтад салбарын нийт 1000 гаруй судлаач, эрдэм шинжилгээний ажилтан хамрагдсан бөгөөд импакт фактор өндөртэй эрдэм шинжилгээний сэтгүүлд өөрийн өгүүллээ нийтлүүлэхэд хэрхэн бэлтгэх талаар мэргэжлийн зөвлөгөөг сонирхсон судлаачдад мөн тусгайлан өгсөн юм. Сургалтад оролцож амжаагүй судлаачдаас ирсэн хүсэлтийн дагуу сургалтыг Youtube сувагт байршуулсан тул https://www.youtube.com/watch?v=7Vqp07SYohw линкээр орж үзэх боломжтой.