ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦИ, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ГАРЦ ШИЙДЛИЙГ БҮХ ШАТАНД ХАМТРАН ТОДОРХОЙЛЖ, УЯЛДААТАЙ АЖИЛЛАНА

A- A A+
ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦИ, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ГАРЦ ШИЙДЛИЙГ БҮХ ШАТАНД ХАМТРАН ТОДОРХОЙЛЖ, УЯЛДААТАЙ АЖИЛЛАНА

УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухааны паркийн захиргааны удирдлага, төлөөлөлтэй уулзаж, салбарын асуудлаар ярилцлаа.

Уулзалтаар БШУЯ-ны газрын дарга Д.Баттогтох “Шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, салбарын шинэчлэл” сэдвээр мэдээлэл өглөө. Энэхүү мэдээлэлд:

-Гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн шинэчлэл

-Хууль эрхзүйн орчны шинэчлэл

-Салбарын хүний нөөцийн болон байгууллагын чадавхийг бэхжүүлэх

-Хатуу болон зөөлөн дэд бүтцийн шинэчлэлийг хийхэд өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашдын төлөвлөлт гарц шийдлийн талаар дурдав.  

Уулзалтын төгсгөлд УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарт томоохон шийдвэрлэх асуудал, гарц шийдлийг бүх шатанд хамтран тодорхойлж, нягт уялдаатай ажиллахаа илэрхийллээ.