“ХАМТАРСАН СУДАЛГАА-БИЗНЕС ТҮНШЛЭЛ” УУЛЗАЛТ, СЕМИНАРЫГ ЯПОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛНА

A- A A+
“ХАМТАРСАН СУДАЛГАА-БИЗНЕС ТҮНШЛЭЛ” УУЛЗАЛТ, СЕМИНАРЫГ ЯПОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛНА


“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн удирдах хорооны хурал өнөөдөр боллоо. Хурлаар ирэх 11 дүгээр сард төслийн хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд Япон улсад “Хамтарсан судалгаа-бизнес түншлэл” уулзалт, семинар зохион байгуулах асуудлаар зөвлөлдөв.

Монголын их сургуулиудад эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх төсөв, санхүүжилт бага байдаг. Иймд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд хэрэгжиж буй хамтарсан судалгааны ажлыг Япон улсын бизнесийн байгууллагуудтай холбох, цаашид судалгаа хийх санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготойгоор энэхүү уулзалтыг зохион байгуулах юм. Мөн хамтарсан судалгааны үр дүнд бий болсон шинэ нээлт, ололтыг бүтээгдэхүүн болгох, бизнес түншлэлийн суурийг тавихад дэмжлэг үзүүлэх, их сургууль-аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үр дүнтэй.