Бага боловсролын эх хэл, байгалийн ухаан ба математикийн сургалтын чанар, үр дүнг сайжруулах зорилгоор Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгтэйгээр Боловсролын чанарын шинэчлэл төслийг хэрэгжүүлж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд өнөөдөр Дэлхийн банк, Боловсролын чанарын шинэчлэл төслийн нэгжийн багийн төлөөлөлтэй уулзлаа. Тэд төслийн хэрэгжилт, үр дүн манай улсын боловсролын системд хэрхэн нөлөө үзүүлж байгаа талаар харилцан санал солилцов.
Төслийн үр шимийг ерөнхий боловсролын 656 сургууль, 330 мянган бага ангийн сурагч, 11 мянган бага ангийн багш нар хүртээд байна. Тодорхой үр дүнгээс дурдвал:
-Математик, байгалийн ухааны хичээлээр олсон мэдлэгээ хослуулан хэрэглэх STEM /science, technology, math/ хэрэглэгдэхүүний 15425 багцыг ерөнхий боловсролын бүх сургуулийн бага ангийн сурагчдад нийлүүлэв
-21 аймгийн төвийн нэг сургуульд “Хүүхдийн хөгжлийг дэмжих загвар танхим” тохижуулав
-Бага ангийн сурагчдын сурлагын ахицыг тогтоох зорилгоор явцын үнэлгээний олон улсын аргачлалыг Монголын онцлогт тохируулан боловсруулав. Энэхүү аргачлалаар бага ангийн багш нар ангийнхаа сурагчдын унших, тоо бодох чадварын явцыг үнэлж байна
-PISA олон улсын сурлагын амжилтын үнэлгээний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна
-Бага ангийн багшийн мэргэжлийн ур чадварыг багш бэлтгэх шатанд болон ажлын байранд ахиулах
-Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх гэхчлэн олон ажлуудыг хэрэгжүүлж байна.