7027 ОЮУТАН ДОТУУР БАЙРАНД АМЬДАРЧ БАЙНА

A- A A+
7027 ОЮУТАН ДОТУУР БАЙРАНД АМЬДАРЧ БАЙНА

Дотуур байрын суралцагчийн эрх, хамгаалал, аюулгүй байдал сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг эхэллээ. Дээд боловсролын байгууллагуудын дотуур байрын ажилтнууд МУБИС-ийн байранд зөвлөлдөж байна.

Улсын хэмжээнд 69 дээд боловсролын байгууллагад 145 мянган оюутан суралцаж байна. Энэ хичээлийн жилд их, дээд сургуулиуд 71 дотуур байранд хөдөө орон нутгаас суралцаж байгаа нийт оюутнуудын 10 хувь буюу 7027 оюутныг хүлээн авчсан байна. Дотуур байранд амьдардаг суралцагчдын 65 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа юм.

Дотуур байрын насжилтын тухайд 50 хувь нь 1979 оноос өмнө ашиглалтад орсон барилгууд байна. Харин 31,8 хувь нь 1980-1999 онд ашиглалтад орсон бол 18,2 хувь нь 2000-2020 онд баригджээ. 2020 оноос хойш дээд боловсролын байгууллагын дэргэд шинээр дотуур байр ашиглалтад оруулаагүй байна.

Уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд

-Их дээд сургуулийн дотуур байрын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн бодлого чиглэл

-Дотуур байран дахь оюутны эрх, хамгаалал

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал

-Цахим орчинд үйлдэгдэж байгаа хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал

-Оюутан залуусын эрүүл мэндийн өнөөгийн байдал, эрт илрүүлэг гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл сонсож, ярилцана.