Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын багш нар зөвлөлдөж байна. Зөвлөгөөний эхний илтгэлд багтсан 2022-2023 оны хичээлийн жилийн урьдчилсан статистик мэдээллээс хуваалцаж байна. Энэ мэдээллээс дотуур байрын эрэлт хэрэгцээ багийн болон сумын төвд маш их байгааг харж болно. Монгол Улсын хэмжээнд ЕБС-д суралцаж байгаа нийт сурагчийн 5,1 хувь нь дотуур байранд амьдарч байна.