Боловсрол, шинжлэх ухааны яам, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” буцалтгүй тусламжийн төслийн дунд хугацааны хэрэгжилтийн үнэлгээний баг Монгол Улсад ажиллаж байна.
Энэ хугацаандаа үнэлгээний багийнхан БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд төслийн Удирдах хорооны дарга Л.Цэдэвсүрэнтэй уулзаж, үнэлгээний үр дүнгийн талаар хэлэлцэв.
Хурлаар Нийгмийн хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн Гохар Тедовасьян үнэлгээний үр дүн, төслийн явцыг танилцуулан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслүүд хэрэгжиж дууссаны дараа ч бодит үр дүнтэй, үр ашигтай байлгах талд анхаарч ажиллаж байгааг онцгойлон дурдав.
Төслийн үр нөлөө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ялгаварлан гадуурхлаас ангид нийгмийн бүх харилцаанд тэгш оролцоог хангахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй охид, хөвгүүдийн боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад оршиж байна.