Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Жайка олон улсын байгууллагын ерөнхийлөгч Танака Акихикотой уулзлаа. БШУЯ болон ЖАЙКА олон улсын байгууллага өнөөдрийг хүртэлх хугацаанд
-Инженер технологийн дээд боловсрол төсөл
-Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах
-“Хүний нөөцийн хөгжлийг дэмжих JDS тэтгэлэгт хөтөлбөр
-ЕБС-ийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл
-“САТРЕПС” буюу “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах замаар бэлчээрийг сайжруулах нь” төсөл гэсэн 5 төслийг хамтран хэрэгжүүлжээ.
Энэ хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, стратегийн түвшний олон төсөл хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд онцоллоо. Цаашид
-“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их дээд сургуульд оюутан суралцуулах
-Япон Улсын дэмжлэгтэйгээр бага, дунд боловсролын чанарыг сайжруулах, сургуулийн барилга байгууламж барих
-Монгол-Японы эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх орны тоо 104 байгаа бол 350 ортой болгож өргөжүүлэх, эмнэлгийн менежментийг төгөлдөржүүлэх төслийн 2-р шатыг эхлүүлэх
-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 40 мянган инженер техникийн ажилтан шаардлагатай учир инженер техникийн дээд боловсрол төслийн 2 дугаар шатыг эхлүүлэх
-Сургуульд суурилсан менежментийг сайжруулах зэрэг чиглэлээр хамран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.