150 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙГ ХАНДИВААР БАРЬЖ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

A- A A+
150 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙГ ХАНДИВААР БАРЬЖ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байсан гэр цэцэрлэгийн суурин дээр шинэ цэцэрлэг барихаар төлөвлөж 2022 оны 3-р сард анх шав тавьж байжээ. 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг өнөөдөр үйл ажиллагаа эхлүүлж байна. НЯМБААТАР сангийн санаачлагаар эхлүүлсэн энэ бүтээн байгуулалт иргэд, олон нийтийн хандиваар босож байгаа юм.

Цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг 7 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Боловсролын салбарын ачааллаас хуваалцаж, нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэж, хамтарч цэцэрлэг барьсан хүн бүрд салбарынхаа болон хүүхэд багачуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.