“ХАДАНД СИЙЛСЭН ЭРТНИЙ УРЛАГ” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

A- A A+
“ХАДАНД СИЙЛСЭН ЭРТНИЙ УРЛАГ” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн 20 жилийн ойд зориулан БШУЯ, Монголын Үндэсний музей хамтран “Хаданд сийлсэн эртний урлаг” тусгай үзэсгэлэнг нээлээ.

Хадны зураг эртний нүүдэлчдийн түүхийн нэгэн чухал сурвалж, тухайн үеийн хүмүүсийн аж ахуй, нийгэм оюун санааны хөгжлийн олон талыг тусгасан археологийн дурсгал юм. Монгол Улсын төдийгүй нийт хүн төрөлхтний соёлын өвийн нэг болсон хадны зургийн дурсгалыг хадгалж хамгаалах, залуу хойч үед өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах ач холбогдолтой үзэсгэлэн олон нийтийн хүртээл болж байна.  

Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн бүртгэлд 500 гаруй дурсгалт газар бий. Нэг дурсгалт газарт хэдэн мянган хадны зураг бий. Тухайлбал, Алтай хадны зураг гэхэд 10 мянга гаруй байна гэж үздэг. Хадны зураг бол хэн нэгэн сайн дураар зурж үлдээсэн зүйл биш, урлагийн бүтээл. Үүнийг монголчууд бидний өвөг дээдсийн үлдээсэн өв соёлоос гадна дэлхийн өв юм гэдгийг энэхүү үзэсгэлэнгээр харуулжээ.

“Хаданд сийлсэн эртний урлаг” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд ирэх 12 дугаар сарын 10 хүртэл үргэлжлэх юм.