МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИЙН 85 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

A- A A+
МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИЙН 85 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монголын мэргэжлийн урлагийн залгамж халааг тасралтгүй бэлтгэдэг Монгол Улсын Консерваторийн 85 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тус сургуулийн багш, ажилтан, оюутан, сурагчдад баяр хүргэж, сургалтын орчин сайжруулах зорилгоор “Steinway-Их гарын төгөлдөр хуур” гардуулан өглөө.

Монгол Улсын Консерватори нь 1500 гаруй суралцагсад, 300 гаруй эрдэмтэн багш, ажилтантай. 85 жилийн түүхэн хөгжлийнхөө явцад Монгол Улсын мэргэжлийн урлагийн салбарын мэргэжлийн боловсон хүчний 70 хувийг, мэргэжлийн хөгжимчдийн 90 хувийг бэлтгэж байгаа юм.