“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ СТАНДАРТ”-ЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

A- A A+
“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ СТАНДАРТ”-ЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

“Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний стандарт”-ын төслийг төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төлөөллийн хамт хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт 78 сургууль, цэцэрлэгийн удирдлага, хоол зүйч, эмч, дотоод хяналтын ажилтнууд танхимаар, 317 сургууль, цэцэрлэгийн төлөөлөл цахимаар оролцлоо.

Төсөлд стандартын хамрах хүрээ, нэр томъёо, тодорхойлолт, хоолны газрын төлөвлөлт, барилга байгууламж, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хоол үйлдвэрлэлийн технологи ажиллагаа, үйлчилгээ, технологийн тооцооллыг боловсруулан тусгаад байна.  

Энэхүү стандарт батлагдсанаар сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний төлөвлөлт, зохион байгуулалт, барилга байгууламж, тоног төхөөрөмж, хүний нөөц, технологи, үйлчилгээнд тавигдах шаардлага тодорхой болно. Уг стандартыг шинээр боловсруулж буй юм.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт уг стандартын төслийн гарааны нөхцөлийн үнэлгээ, нөлөөллийн шинжилгээг хийж, стандартын төсөлд ирүүлсэн саналыг тусган сайжруулж,  батлуулахаар төлөвлөж байна.