“ДЭЛХИЙН УР ЧАДВАР-2022”-ЫН ӨРӨГ УГСРАЛТЫН ТЭМЦЭЭНИЙ ОРОЛЦОГЧ О.НАРАНБААТАР “MEDALLION FOR EXCELLENCE” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

A- A A+
“ДЭЛХИЙН УР ЧАДВАР-2022”-ЫН ӨРӨГ УГСРАЛТЫН ТЭМЦЭЭНИЙ ОРОЛЦОГЧ О.НАРАНБААТАР “MEDALLION FOR EXCELLENCE” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

“Дэлхийн ур чадвар-2022” 46 дахь удаагийн тэмцээнээс өрөг угсралтын мэргэжлээр Монголын оролцогч Барилгын политехник коллежийн суралцагч О.Наранбаатар дэлхийн стандарт хангасан сайн гүйцэтгэлтэй буюу “Medallion for excellence” шагнал хүртлээ. Энэ мэргэжлээр Герман, Хятад, Швейцар улс алтан медаль хүртсэн. Тэмцээнд нийт 19 орны оролцогчид ур чадвараараа өрсөлдсөн.

Түүний эксперт багшаар Барилгын политехник коллежийн багш Л.Эрдэнэчулуун ажилласан. Оролцогч О.Наранбаатар нь өрөг угсрагч, угсралтын техникч мэргэжилтэй. Мөн зургийн техникч мэргэжлээр суралцаж байгаа чадварлаг мэргэжилтэн. Тэрбээр “Монголын ур чадвар”тэмцээний 2021 оны ялагч юм. Мөн Цахилгааны мэргэжлээр Монгол Улсын оролцогч Налайх политехник коллежийн суралцагч А.Шинэхүү 680 оноо авч өмнөх тэмцээний оролцогчдын амжилтыг ахиуллаа. 
“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээнд Монголын баг нийт 7 төрөлд оролцсон. Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг, оролцогчид, багш нартаа талархал илэрхийлж, баяр хүргэе.