Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онолын мэдлэг, судалгаа шинжилгээ хийх чадварыг гүнзгийрүүлэх, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ирээдүйн шилдэг менежерүүдийг тодруулахаар Менежментийн улсын XIV олимпиад зохион байгуулагдах гэж байна. Олимпиадад бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургууль, коллеж тус бүр бакалаврын хөтөлбөрөөр (өдрийн анги) суралцаж буй шилдэг таван оюутнаас бүрдсэн 2 хүртэлх багийг оролцуулж болох юм.
Олимпиадын хамрах хүрээ:
- Менежментийн үндэс
- Хүний нөөцийн менежмент
- Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент
- Санхүүгийн менежмент байна.
Олимпиад нь хоёр үе шаттай зохион байгуулагдах бөгөөд ирэх 12 дугаар сарын 1-нээс эхлэх юм. Менежментийн улсын XIV олимпиад зохион байгуулах журамтай танилцана уу.