Дотоод хэргийн их сургуулийн докторант Ганбаатарын Бямбадорж нь “Цагдаагийн байгууллагаас явуулах объектын болон субъектын судалгааг гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглах нь” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаална.
Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагт Дотоод хэргийн их сургуулийн хамгаалуулах зөвлөлийн хуралдааны танхимд болно. Диссертац, түүний хураангуйтай Дотоод хэргийн их сургуулийн төв номын санд танилцах боломжтой.
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙГ ТҮШИГЛЭСЭН ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ