Дотоод хэргийн их сургуулийн докторант Батхүүгийн Номин нь “Гарын мөр судлал дахь био хүчин зүйлийн судалгаа” сэдвээр шинжлэн магадлахуйн докторын зэрэг хамгаална. Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13:00 цагт Дотоод хэргийн их сургуулийн хамгаалуулах зөвлөлийн хуралдааны танхимд болно. Диссертац, түүний хураангуйтай Дотоод хэргийн их сургуулийн төв номын санд танилцах боломжтой.
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙГ ТҮШИГЛЭСЭН ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ