БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ КАНАД УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ КАНАД УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

“Боловсрол, шинжлэх ухааны яам болон Канадын Бритиш Колумбын их сургууль хамтран ажиллах мэдэгдэл”-д Элчин сайд Я.Ариунболд болон Бритиш Колумбын их сургуулийн Олон улсын харилцаа хариуцсан дэд захирал Руми Ахмед нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд багш, ойн мэргэжилтний хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, инженер, өгөгдлийн шинжлэх ухаан зэрэг салбарт мэргэжлийн сургалтын хөтөлбөр боловсруулах, харилцан багш, судлаач, оюутан солилцох, хамтран судалгаа хийх боломж бүрдэж байна.

Талууд тус баримт бичигт дурдсан хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, Ерөнхийлөгчийн илгээлт-2100, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрүүдийн хүрээнд Бритиш Колумбын их сургуульд оюутан суралцуулах боломжийг эрэлхийлэн ажиллахаар боллоо.

Элчин сайд Я.Ариунболд тус сургуульд ажиллах үеэрээ Ойн тэнхимийн орлогч Иорма Нювонентай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тэрбум мод санаачилгыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хамтарсан судалгаа хийх, чадавхыг бүрдүүлэх, бодлогын төлөвлөлт хийх талаар ярилцлаа.