ЧИНГИС ХААНЫ ЕРТӨНЦ БА МОНГОЛ СУДЛАЛ

A- A A+
ЧИНГИС ХААНЫ ЕРТӨНЦ БА МОНГОЛ СУДЛАЛ

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Чингис хааны ертөнц ба Монгол судлал" цогц арга хэмжээг зохион байгуулав.

Энэ арга хэмжээнд дэлхийн 14 орны 54 Монгол судлаач биечлэн, 12 судлаач цахимаар оролцсон юм. Мөн манай улсын эрдэмтэн судлаачид өргөнөөр оролцсон. Энэ хүрээнд 3 өдрийн турш, 5 салбар хуралдаан болж, 155 илтгэл хэлэлцүүллээ.

Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулж, ерөнхийлөгчөөр нь академич Н.Н.Крадиныг сонгосон юм. Мөн холбооны удирдах зөвлөлийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болов.

2022-2023 оны хичээлийн жилийн эхний цагийн хичээлийг "ЧИНГИС ХААНЫ ЕРТӨНЦ" сэдвийн хүрээнд эхлүүлсэн. Бүх шатны боловсролын байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Чингис хааны эш хөргийг залав.

#Боловсрол шинжлэх ухааны яамны 2022 оны онцлох ажлууд  №18