ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН

A- A A+
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН

Бүх нийтийг жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, идэвхтэй байхыг уриалах, татан оролцуулах зорилготойгоор Жендэрийн үндэсний хорооноос төр, төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг энэ жил “Нандин бүхнээ хамгаалъя: Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” гэсэн уриатайгаар зохион байгуулж байна.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, үүнийг олон нийтэд таниулах үүднээс анхны аяныг “Хүчирхийллийн эсрэг бидний эв нэгдэл” гэдэг уриатайгаар зохион байгуулж байсан бол өнөөдөр энэхүү аяныг дэлхийн 180 гаруй орон жил бүр нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна. Монгол Улсад 1997 оноос эхлэн ТББ-ын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсаар ирсэн.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй “Хүчирхийллийн хажуугаар хэзээ ч дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй” хэмээн амлалт өгч буй хэлбэр нь “Цагаан туузтаны аян”-д нэгдэх явдал тул БШУЯ-ны ажилтан, албан хаагчид аянд нэгдэж, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийн зэрэгцээ энэхүү аяныг зөвхөн 16 хоногоор хязгаарлалгүй цаашдын бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.