Орон нутаг дахь дотуур байрын нөхцөл байдлыг шалгаж, арга хэмжээ авч ажиллаж байна

A- A A+
Орон нутаг дахь дотуур байрын нөхцөл байдлыг шалгаж, арга хэмжээ авч ажиллаж байна

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч Аяако Кайногоор ахлуулсан баг орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Архангай аймгийн зарим сумдын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын үйл ажиллагаа, нөхцөл байдлыг шалгаж, арга хэмжээ авч байна.

Мөн МСҮТ, политехник коллежийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрх, хамгаалал, тэдэнд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмж, орчин нөхцөлтэй танилцан, зөвлөн тусалж байгаа юм.