"MEDLE" МОНГОЛЫН АНХНЫ ЦАХИМ СУРГУУЛЬ

A- A A+

Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран, сайн багшийн хичээлд хамрагдаж, чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэв.

ЕБС-ийн ахлах ангийн сонгон судлах хичээлийг хэрэгцээ, сонирхолдоо тулгуурлан сонгосон боловч судлах нөхцөл нь бүрдээгүй сурагчдад цахим сургалтаар эзэмших тэгш боломжийг бүрдүүлж байгаа юм.

Цахим сургуульд 21 аймаг, 9 дүүрэг 499 сургуулийн 10 дугаар ангийн 10407 сурагч суралцаж байна.

Medle” цахим сургууль 620 бүлэгтэй бөгөөд 16 судлагдахууныг 148 багш зааж байна.

Цаашид 10-12 дугаар ангийн сурагчдыг бүрэн хамруулахын зэрэгцээ хилийн чанадад амьдарч байгаа монгол хүүхдүүдэд “Монгол хэл, соёлын хөтөлбөр”-ийг цахим сургалтаар эзэмшүүлж, ерөнхий боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг дүйцүүлэн авах боломжоор хангана.

#Боловсрол_шинжлэх_ухаан_2022_онд       №15