#Боловсрол_шинжлэх_ухаан_2022_онд
#13
Боловсрол, шинжлэх ухааны сайд их, дээд сургуулийн чанарыг сайжруулах, багш нарыг чадавхжуулах, оюуны хулгай, хуурамч дипломтой тэмцэхээ мэдэгдсэн.
Энэ дагуу оюуны хулгай, хуурамч дипломтой тэмцэхийн тулд магистр, докторын дипломын ажлыг плагиаризмын шалгалтад оруулна.
БШУЯ, төрийн өмчийн 6 их сургууль хамтран оюуны бүтээлийн хуулбарлалтаас урьдчилан сэргийлэх, оюуны өмчийн зөрчилгүй бүтээл туурвихыг уриалав.
Их, дээд сургуулийн багш болох хүмүүст заавал докторын зэрэг хамгаалсан байх шаардлага тавина. Докторын зэрэг нь оюуны хулгайгүй, үнэн зөв байх ёстой.
Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа сурагчдын 85 хувь нь дээд боловсролыг сонгодог. Иймд дээд боловсролын чанар, тогтолцоог сайжруулах чиглэлээр ажиллаж байна.