#боловсрол_шинжлэх_ухаан_2022_онд
№10
2022 онд Боловсролын үнэлгээний төв ЭЕШ-ыг 2 удаа, монгол хэл, бичгийн шалгалтыг 4 удаа зохион байгуулав.
6 болон 12 дугаар сард зохион байгуулсан ЭЕШ-д 38062 шалгуулагч хамрагджээ.
ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулснаар шалгуулагчид дүн оноогоо ахиулах, өмнө нь хамрагдаж чадаагүй сурагчдад боломж олгох юм.
Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудсыг цахим хэлбэрт шилжүүлж, Eyesh.eec.mn, E-Mongolia портал сайтад байршуулсан нь энэ удаагийн шалгалтуудын онцлог байв.
Мөн ухаалаг тайлангийн BI систем болон блокчейнийг нэвтрүүлж чадлаа.
БШУСайдын тушаалаар “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлдэг боллоо.