СУРАГЧ, БАГШ, СУРГУУЛЬ БҮРИЙГ ҮНЭЛЭВ

A- A A+
СУРАГЧ, БАГШ, СУРГУУЛЬ БҮРИЙГ ҮНЭЛЭВ

#боловсрол_шинжлэх_ухаан_2022_онд

№10

Үнэлж чадахгүй бол хэмжиж чадахгүй, хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй.

Сургуулийн өмнөх боловсролын үнэлгээнд 80 мянган суралцагч 6 мянган багш хамруулж өнөөдөр байгаа түвшинг үнэлэв. Ингэхдээ хүүхдийн хөгжил, хамгаалал, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, цэцэрлэг ба олон нийтийн үйл ажиллагааны оролцоог харгалзсан юм.

Ерөнхий боловсролын үнэлгээнд 30 мянган багш, 476 мянган суралцагч хамрагдлаа. Нийт багш нарын 43 хувь нь 10-25 хувийн урамшуулал хүртэж байна.

Сургалтын байгууллагын үнэлгээнд 941 цэцэрлэг 655 сургууль хамрагдаад байна.

Багш нарыг багш өөрөө, суралцагч, эцэг эх асран хамгаалагчид, хамт олон, удирдлагууд, үнэлгээний баг үнэлсэн юм.

Ирэх хичээлийн жилийн үнэлгээгээр багш өөрийнхөө өмнөх оны амжилттай өрсөлдөх бөгөөд ахиц амжилтаас нь хамааран урамшуулал олгох тогтолцоог бэхжүүлэх юм.