Гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл

A- A A+
Гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл

Боловсрол, шинжлэх ухааны яам нь Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн 5 дугаар шатны хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт хийх” зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй эрх бүхий этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьсан. Энэхүү зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэхээр дараахь байгууллагад 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон.


 

Зөвлөхийн нэр

Гэрээний дүн НӨАТ тооцоогүй (төг)

Сонгон шалгаруулсан үндэслэл

1

Ай Ар Ай Эм ХХК

117,154,905

“Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-д зааснаар хураангуй жагсаалтын нэгдүгээрт эрэмблэгдсэн тус хуулийн этгээдэд тендерийн урилга хүргүүлсэн. Үнэлгээний хорооны дүгнэлтээр зөвлөх үйлчилгээнд ирүүлсэн техникийн санал нь хангалттай үнэлэгдэж, захиалагчийн төсөвт өртөгт багтсан санхүүгийн санал ирүүлсэн тул гэрээ байгуулах эрх олгосон.

2

ЭМ Эм Си Жи ХХК

-

Үнэлгээний хорооны дүгнэлтээр зөвлөх үйлчилгээний хураангуй жагсаалтын хоёрдугаарт шалгарсан.

3

ЭС АЙ СИ ЭЙ ХХК

-

Үнэлгээний хорооны дүгнэлтээр зөвлөх үйлчилгээний хураангуй жагсаалтын гуравдугаарт шалгарсан.