СУДАЛГААНЫ САНХҮҮЖИЛТИЙГ ТОГТМОЛ БОЛГОВ

A- A A+
СУДАЛГААНЫ САНХҮҮЖИЛТИЙГ ТОГТМОЛ БОЛГОВ

#боловсрол_шинжлэх_ухаан_2022_онд

№6

Төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийг тодорхойлох, санхүүжүүлэх журмыг баталлаа.

Журмын төсөлд эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийн судалгааны үндсэн чиглэлийг Засгийн газраас тогтоосон шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улс орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлага, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын чиг хандлагатай уялдуулан тодорхойлж, санхүүжилтийг олгохоор тусгаж өгсөн.

Энэхүү журам батлагдсанаар эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны чиглэлийг оновчтой тогтоон, биет болон биет бус нөөцийн ашиглалт, засаглал, менежмент сайжирч, цаашлаад үр дүнд суурилсан санхүүжилтийн механизмыг бий болгоход чухал түлхэц болно.