#боловсрол_шинжлэх_ухаан_2022_онд
№4
Төрийн болон орон нутгийн өмчийн бүх боловсрол, шинжлэх ухааны байгууллагын газар эзэмшил, ашиглалтын байдалд судалгаа хийв.
Салбарын хэмжээнд бүртгэлтэй байсан газраас 2015 оноос хойших хугацаанд нийт 45.4 га газар хасагдсан.
Ерөнхий боловсролын 49 сургуулийн 9.6 га, сургуулийн өмнөх боловсролын 33 байгууллагын 5.5 га, дээд боловсролын 3 байгууллагын 0.09 га, шинжлэх ухааны 4 байгууллагын 30.2 га газар тус тус хасагдсан байна.
Боловсрол, шинжлэх ухааны байгууллагын өмчийн газраас иргэн, хувийн өмчийн хуулийн этгээдийн нэр дээр хууль зөрчиж үнэ төлбөргүй шилжүүлсэн газар эзэмших эрхийг цуцлах, газрын үнийг буцаан төлүүлэх, шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, хууль хяналтын байгууллагад шилжүүллээ.