#боловсрол_шинжлэх_ухаан_2022_онд
№2
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы хүрээнд АНУ-ын Нью-Йорк хотноо “Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний чуулга уулзалт боллоо.
Чуулга уулзалтаар UNESCO, UNICEF хамтарч “Gateways to Public Digital Learning” санаачилгыг зарлаж, тэргүүлэгч улсаар Монголыг нэрлэв. Ингэхдээ
- Цар тахлын үед теле хичээлийг эхлүүлж чадсан
- Танхимын хичээлийг эхлүүлэхдээ 5/9 стратегийг хэрэгжүүлсэн
- Medle.mn цахим платформыг ажиллуулж эхэлсэн.
- Хичээлийн хоцрогдол нөхөх зорилгоор сураад.мн платформыг нэвтрүүлсэн
- Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулсан
- Цар тахлын үед Монгол Улс үдийн цайг үдийн хоол болгож чадсан
- Эмэгтэй сурагчдын сурах орчныг сайжруулж ариун цэврийн байгууламжаа өөрчилсөн зэрэг амжилтыг үнэлсэн юм.