ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАВ

A- A A+
ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАВ

#боловсрол_шинжлэх_ухаан_2022_онд

№1

Улаанбаатар хотын хэмжээнд 2-5 настай 126.312 хүүхдийг буюу хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулав.

Ингэхдээ төрийн өмчийн цэцэрлэгүүдийн дэргэд салбар байгуулж, ачаалалтай бүсийн хувийн цэцэрлэгт хувьсах болон хоолны зардлыг нэмэгдүүлэн олгов.

Мөн байгууллагын, түрээсийн, цомцог зэргээр цэцэрлэгийн олон хэлбэрийг бий болголоо.

Барилгын ажил нь удаашралтай байсан бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, цэцэрлэгийн зориулалтаар барилга худалдан авсан юм.

Шаардлагатай зөөлөн болон хатуу эдлэлийн хангалтыг НЗДТГ-тай хамтран хийсэн бол багш бэлтгэдэг сургуулиудтай хамтран багш нарын түргэвчилсэн сургалтыг зохион байгуулж, ажлын байраар хангав.