Дотоод хэргийн их сургуулийн докторант Байгалийн Эрдэнэдалай нь “Хар тамхитай тэмцэх байгууллагын үйл ажиллагааны хяналтад хийсэн дүн шинжилгээ” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаална. Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 13:00 цагт Дотоод хэргийн их сургуулийн хамгаалуулах зөвлөлийн хуралдааны танхимд болно.
Диссертац, түүний хураангуйтай Дотоод хэргийн их сургуулийн төв номын санд танилцах боломжтой.