Таван аймгийн ахлах ангийн 87 сурагч багш нарын хамт амралтынхаа хугацаанд Улаанбаатар хотод ирж математик, физикийн сургалтад хамрагджээ. Энэ сургалтыг МУИС-ийн багш Улам-Оргих удирдсан бөгөөд дээрх хичээлүүдийг шинэ эгэл арга зүйгээр заасан байна.
Энгийн аргаар хичээл зааснаар “байгалийн ухааны хичээл хэцүү” гэсэн сурагчдын айдсыг даван туулж чаджээ. Шинэ арга зүйд суралцсан сурагчид буцаж аймаг, сумандаа очоод энэ аргаараа бусад сурагчдад хичээлээ заах юм. Өөрөөр хэлбэл “СУРАГЧ БАГШ” гэсэн ойлголт эндээс шинээр гарч ирж байна. “Энэ бол боловсролын салбарын инновац юм” гэж арга хэмжээний үеэр боловсрол, шинжлэх ухааны сайд онцоллоо.
Мөн шинэ эгэл арга зүйгээр байгалийн ухааны хичээлийг судалсан сурагчдад medle.mn платформ дээр сурагчдад талбар үүсгэж өгч байгаа бөгөөд тэд монгол улсын хэмжээнд суралцаж байгаа үе тэнгийнхээ хүүхдүүдэд энэ арга барилаа зааж сургах боломж нээгдэж байгаа юм.