Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын Мэдээллийн Технологийн Төв БНСУ дахь албан ёсны түнш Ай-Корь компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус санамж бичиг нь БШУЯ-наас хэрэгжүүлж буй боловсролын салбарын цахим шилжилтийн бодлогын хүрээнд Google компанийн Үүлэн үйлчилгээнд суурилсан Флекс Хром үйлдлийн систем бүхий Хромбүүк компьютер, Google ажлын орчныг монголын ерөнхий боловсролын салбарт нэвтрүүлэхэд талууд хамтран ажиллах тохиролцоо юм.
Энэхүү тохиролцооны хүрээнд БНСУ дахь албан ёсны түнш Ай-Корь компанийн зүгээс Google компанийн санхүүжилтээр Google ажлын орчин болон Хром үйлдлийн системийн талаарх сургалтыг Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулахад хамтран ажиллахаас гадна Гүүглийн Хромбүүкийг Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиудад хямдралтай үнээр нийлүүлэх аж.
.