Боловсролын салбарын чиглэлээр Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан бодлого, шийдвэрийг хэвлэмэл бүтээл /сэтгүүл/ хэлбэрээр олон нийтэд тайлагнах, салбарын багш ажилчдыг мэдээллээр хангах ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх болсонтой холбоотойгоор хамтарч ажиллах, үнийн санал авах урилгыг хүргүүлж байна.
Үнийн саналыг ирүүлэхдээ дээрх ажлын хүрээнд хийгдэх арга хэмжээний төлөвлөгөө, холбогдох танилцуулгыг хавсарган 2023 оны нэгдүгээр сарын 23-наас нэгдүгээр сарын 26-ны өдрийн 17:00 цагийн дотор Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44, Засгийн газрын III байр, Боловсрол, шинжлэх ухааны яамны 1 давхар 110 тоот өрөөнд ирүүлнэ үү.