Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 147 дугаар тогтоолоор батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-д заасны дагуу Шинжлэх ухааны салбарын шагналд нэр дэвшүүлэх арга хэмжээг эхлүүлж байна.
Шинжлэх ухаан, технологийн салбарын 2023 оны "Байгаль, нийгмийн ухааны шагнал" болон "Технологийн дэвшлийн шагнал", "Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал" -д тус тус нэр дэвшүүлнэ үү. Шинжлэх ухаан, технологийн салбарын 2023 оны "Байгаль, нийгмийн ухааны шагнал" болон "Технологийн дэвшлийн шагнал", "Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал"-д тус тус нэр дэвшүүлж байгаа бүтээлийн талаарх материалыг 2023 оны 06 дугаар сарын 30-ны дотор БШУЯ-ны 507 тоот өрөөнд хүлээж авна. Шагналын материалыг дээр дурдсан журмын дагуу бүрэн гүйцэд бүрдүүлсэн байх шаардлагатай. "Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-д Засгийн газрын 2017 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 276 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан болно.
Бүрдүүлэлт дутуу материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Холбоо барих утас: 51-267131
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН БОДЛОГО, ИННОВАЦИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ,
ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР