Боловсрол, шинжлэх ухааны сайд болон албаны бусад төлөөлөгчид Япон улсад ажиллаж байна

A- A A+
 Боловсрол, шинжлэх ухааны сайд болон албаны бусад төлөөлөгчид Япон улсад ажиллаж байна

Энэ өдрүүдэд Боловсрол, шинжлэх ухааны сайд болон албаны бусад төлөөлөгчид Япон улсад ажиллаж байна. Албан томилолтын хүрээнд Япон Улсын Боловсрол, шинжлэх ухаан технологийн сайд асан К.Хагиүдатай уулзжээ. Уулзалтаар өнгөрсөн хугацаанд Монгол Япон хоёр улс Боловсрол, шинжлэх ухааны чиглэлд хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүнг дүгнэж ярилцсан байна.

Мөн Монголын инженер, техникийн боловсролын Коосен хөтөлбөрийг идэвхжүүлж, орон нутагт байгаа МСҮТ, Коллежийг Хөдөө аж ахуйн төрөлжсөн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр холбож, Монгол оюутнуудыг тус улсад сургах нь ирээдүйд чухал ач холбогдолтой талаар санал солилцов.