ЖОРЖ МЕЙСОНЫ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ТҮВШИНД ШИЛЖИН СУРАЛЦАХ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЛАА

A- A A+
ЖОРЖ МЕЙСОНЫ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ТҮВШИНД ШИЛЖИН СУРАЛЦАХ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЛАА

2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан АНУ-ын хэд хэдэн сургуульд хөнгөлөлттэй үнээр суралцах боломжийг бүрдүүлж, санамж бичиг байгуулж байсан. Энэ сургуулиудын нэг нь Жорж Мейсоны их сургууль юм. Санамж бичгийн хүрээнд ШУТИС тус сургуультай хамтын ажиллагаа эхлүүлсэн. Тус сургуулийн оюутнууд АНУ-д шилжин суралцах хөтөлбөрийг зарлалаа.

Жорж Мэйсоны их сургууль Виржиниа мужийн хамгийн том судалгааны их сургууль юм. Нийслэл Вашигтон хотод ойр байрладаг бөгөөд АНУ-ын 50 муж, дэлхийн 130 улсаас ирсэн 38 мянган оюутантай. Өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд хурдацтай хөгжиж, инновац, энтрепренёр, олон талт, хүртээмжтэй байдлын төлөө тууштай ажилладаг гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн.

Уг хөтөлбөрт ШУТИС-ийн оюутнууд онлайнаар буюу https://www.gmu.edu/admissions-aid/apply-now холбоосоор бүртгүүлнэ үү:

Бүх хөтөлбөр, мэргэжлийн талаарх мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү: https://catalog.gmu.edu/programs/

Хөтөлбөрт хамрагдах оюутнууд сургалтын төлбөр, байр, амьжиргааны бүх зардлаа хариуцана. Төлбөрийн мэдээлэл: Click for Transfer Costs and Information

Оюутнууд дүнгийн хуудас болон шаардлагатай бусад бичиг баримтыг сургуулиасаа гаргаж өгнө.

30-аас доош кредит судласан оюутнууд БДБГэрчилгээ болон бусад бичиг баримтыг өгнө.

Англи хэлний мэдлэгийн түвшин: TOEFL iBT - 80 ба дээ. Хэсэг бүрт 18-аас доошгүй оноотой байх (Волгенаугийн инженерийн сургуулийн оюутнуудад хамаарахгүй). Тестийн код: 5827. IELTS - 6.5 ба дээш. Дэд хэсэг бүрт 6.0-аас доошгүй оноо авсан байх. Код шаардлагагүй.