“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО - ЦӨМИЙН ТЕХНОЛОГИЙН ОРОЛЦОО”

A- A A+
“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО - ЦӨМИЙН ТЕХНОЛОГИЙН ОРОЛЦОО”

Цөмийн энергийн комиссын Ажлын алба болон Монгол Улсын их сургууль хамтран “Шинэ сэргэлтийн бодлого ба Цөмийн технологийн оролцоо” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.

Энэ удаагийн хэлэлцүүлгийг цөмийн энергийн салбарын үйл ажиллагаа, цөмийн технологийн хэрэглээг өргөжүүлэх, олон нийтийн боловсролыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм. Хэлэлцүүлэгт цөмийн салбартай холбогдох төрийн болон хувийн мөн олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийн хүрээнд

Хүнсний аюулгүй байдлыг хангахад цөмийн технологийн оролцоо

Аж үйлдвэрийн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ

Цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах

Цөмийн эрчим хүчийг ашиглах гэсэн үндсэн 4 сэдвийг хөндөн ярилцаж, мэдээлэл солилцож байна.

Хэлэлцүүлгээс ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний санал зөвлөмжийг гаргана.