Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол дахь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх юм.
“Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хүрээнд өнөөдрийг хүртэлх хугацаанд ч чамлахааргүй ажлыг хийсэн байдаг. Талууд Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт үйлдэлд суурилсан санхүүжилтийн томьёоллыг хэрэгжүүлэх зорилготой хоёр программыг боловсруулан төрийн өмчийн 6, хувийн чадамжийн төвд туршиж байна. Цаашид сургалтын чанар, үр дүнтэй уялдсан санхүүжилтийн шинэчлэлийг тогтолцоог үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Талууд өмнөх хамтын ажиллагаанд тулгуурлан, МБС-ын санхүүжилтийн тогтолцоог сайжруулах зорилгоор 2023 онд дараах ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн сургалтын чанар, үр дүн, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдсан санхүүжилт, өртгийн шинэчлэлийг хэрэгжүүлнэ.
Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт тасралтгүй инновацийг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бүрдүүлэхэд хамтран ажиллана.
Төсөлд хамрагдсан 7 сургуульд үйлдэлд суурилсан өртгийн тооцоолол хийх, мэргэжлийн онцлогт нийцсэн гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн оновчтой шийдлийг боловсруулна
Сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар сургалтын байгууллагын хагас бие даасан байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр санал зөвлөмж боловсруулж хамтран ажиллана
Чадамжийн төвүүдийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, зорилтот түвшнийг туршихад БШУЯ-г дэмжин ажиллана
Гүйцэтгэлд суурилсан төлөвлөлт, шинжилгээний системийг төрийн өмчийн сургуулиудад нэвтрүүлэх бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлнэ
Мэргэжлийн хөтөлбөрүүдийн зардлын ялгаатай байдлыг практик сургалтын бараа материалын зардлыг жишиг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн хөтөлбөр дээр судлах, үр дүнд үндэслэн бараа материалын зардлын норм боловсруулна