2+2 БОЛОН 3+1 СЭНДВИЧ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

A- A A+
2+2 БОЛОН 3+1 СЭНДВИЧ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн айлчлалын хүрээнд Австралийн Уоллонгонгийн их сургууль, Флиндерсийн их сургууль, Эдит Коуэны их сургууль, Холмесглены техник, мэргэжлийн боловсролын сургуультай тус тус “Хамтын ажиллагааны Санамж бичиг” байгуулав.

Уулзалтын дүнгээр Уоллонгийн их сургууль докторын түвшинд суралцах 2 монгол оюутанд бүрэн тэтгэлэг олгохоо мэдэгдэв.

Австралийн Флиндерс их сургууль монгол оюутнуудад сургалтын төлбөрийн 20 хувийн хөнгөлөлт үзүүлэхээ мэдэгдсэн бол зарим их сургуулиуд 2+2, 3+1 хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр тохиролцов.